Санаа зөв бол Заяа зөв
2011-05-07
Хэсэг

Ангилал: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

Хэсэг  сэдвийн талаар бага ангийн багш нарт зөвлөх нь

 

Агуулгыг яаж сонгох вэ?

 

·         Математикийн бага боловсролын агуулгын стандартын ,,Хэсэг буюу энгийн бутархайн анхны мэдэгдэхүүн ,, сэдвийн агуулгыг сонирхоё.

·         Стандартад /1МА1/багц мэдлэгийг :

              -Нэг хуваалтын болон өөр өөр хуваалтын хэсгүүдийн хэмжээг илэрхийлэх тоонуудыг нэмэх,үр дүнг холимог тоогоор илэрхийлэх                                                                            

             -Их энгийн бутархайгаас бага энгийн бутархайг хасах ,хасагдагчийн бүхлийг бутаргаж  хасах үйлдэл гүйцэтгэх гэх мэтээр

            -Нэг хуваалтын хэсгийн хэмжээг илэрхийлэх тоог нөгөө хуваалтын хэсгийн хэмжээг илэрхийлэх тоогоор илэрхийлэх

            -Хэсгийн үндсэн бодлогуудыг бодох

            -Натурал тоо ба энгийн бутархай оролцсон тоон илэрхийллийн утга олох

            -Зөрөө ,бүтэн ба бүхлийн хэсгээр тооцоолох бодлого бодох чадвар эзэмшсэн байхыг стандартчилжээ.

·         Дээр дурдсан мэдлэг,чадвар эзэмшүүлэх агуулгыг : 

 

Хэсгийг ойлгох,хэрэглэх хэрэгцээ,хэсэг түүнийг тэмдэглэх,таних арга ,энгийн бутархайгаар илэрхийлэх арга,чадвар,бүхлээс хэсгийг олох,хэсгээс бүхлийг олох,тоог хэсгээр илэрхийлэх арга чадварыг ,,Тоо тоолол,, айн зорилт болон математикийн боловсролын цогц чадамжид баримжаалан авч үзэхийн зэрэгцээ ,,Хэсэг,, ухагдахууныг бусад хичээл болон орчин ахуйд хэрхэн хэрэглэхийг тодорхой жишээ баримтаар баяжуулахаар сонгож болох юм.

 

Ямар мэдлэг чадвар төлөвшүүлэх вэ?

 

Математикийн хэл,харилцааны тухайд

 

·         Хэсэг үгийг зөв хэрэглэх

·         Бутархайн  тэмдгийг ойлгох ,зөв бичих хэрэглэх

·         Зураг дүрслэл ойлгох,хийх,зураг дээр загварчлах

 

Учирлан үндэслэх тухайд

 

·         Аливаа дүгнэлт ,шийдлийг учир зүйн үндэслэлтэй гаргах

·         Дугуй диаграммын утгыг тайлбарлах

 

Загварчлан таних ,тооцоолох тухайд

 

·         Хэсэг бүрийн хэмжээг баримжаалан юмыг зураглан үзүүлэх

·         Дугуй диаграмм хийж хэрэглэх

·         Гол шинж чанаруудыг математик хэл дээр илэрхийлэх ,учрыг тайлбарлах

Асуудал шийдвэрлэх тухайд

·         Аливаа тооцоог бутархай тоо ашиглан тооцоолох янз бүрийн загвар хэрэглэн тооцоо хийх

·         Амьдрал ахуйн холбогдолтой тооцоонд хэсгийн үндсэн бодлогыг хэрэглэх

·         Дугуй диаграмм дээр тооцоолон асуудал шийдвэрлэх арга ухааныг суралцагсдын нас сэтгэхүйн онцлог,хэрэгцээг тооцон эзэмшүүлэх нь математикийн боловсролын компетенц/цогц чадамж/ -ийн төлөвшилд чухал юм.

Сэдвийг хэрхэн үнэлэх вэ?

Математикийн бага боловсролын үнэлгээний стандартад тогтоосон,танин мэдэхүйн төвшний шалгуурын дагуу түүнийг илрүүлэх жишиг даалгавар боловсруулан үнэлнэ. Үнэлгээний стандартад тогтоосон шалгууруудыг тухайн сэдвийн үнэлгээнд хэрэглэх зарим хувилбарыг авч үзье

Эх хэлээрээ тайлбарлан ярих,томъёолон хэлэх

Энд тодорхой нэг хуваалтын тодорхой хэсгийг илэрхийлэх тоог өөр хуваалтын хэсгийг илэрхийлэх тоогоор илэрхийлээд учрыг биет байдлаар тухайлбал тодорхой юмны хуваалтаар бас ноогдворыг өөрчлөхгүйгээр хуваагдагч,хуваагчийг өөрчлөх дүрмээр тайлбарлан үзүүлээрэй.Өгсөн энгийн бутархайг бичих,унших дүрмийг ашиглан тайлбарлаарай.

1. , -ийг эх хэлээрээ тайлбарлаад томъёолон бич

2. Гуравны нэг,дөрөвний дөрөв, долооны хоёр хэсэг хэллэгийг математик хэлээр бич

3. Бүтэн хагас цаг, зургааны гурван цаг нь нэг цагийн хэдэн хэсэг болохыг математик хэлээр бич

4.  =  , =

Зураг дүрслэл болон загварыг ойлгох,хийх,ба тайлбарлах 

Энд өгсөн хэрчмэн/баганан,дугуй/ диаграммыг тайлбарлан ярих ,заасан юмсын хэмжээг зурж дүрслээрэй

Янз бүрийн тэмдэглэлийг ойлгох,хийх, тайлбарлах

Энд хэсгийн хэмжээг илэрхийлж байгаа өгсөн тоонуудыг жиших,энгийн бутархайнуудын нэмэх,хасах үйлдлүүдийн дүнгүүд үнэн эсэхийг тогтоогоорой эсвэл дүнгүүдийг жишүүлээрэй.

 , 

 ба   , ба

Янз бүрийн үгээр төлөөлүүлэн илэрхийлсэн хууль дүрмийг ойлгох хэрэглэх зүй тогтлыг тоо ба үсгээр томъёолох

Энд диаграмм зураг хэрхэн ашиглах талаар ярьж тодорхой жишээн дээр үзүүлээрэй

Алгоритм ,хууль,дүрмийг хэрэглэх замаар ажил гүйцэтгэх ,ургуулан бодох эргэцүүлэх

Энд бүхэл бүтэн юмны хэсгийн хэмжээг илэрхийлэх тоонуудыг жиших дүрмийг тодорхой жишээн дээр үзүүлээрэй

2 ба 3   , 2 ба 2

Зүй тогтлыг илрүүлэх танин мэдэх

Холимог тоо/засагдах/ энгийн бутархайг холимог тоогоор илэрхийлэх дүрмийг бодит зүйлээр /нэг хуваалтын хэсгүүдийг өрөх замаар/үзүүлэх.    =   1

-Энгийн бутархайн бусдаас ялгарах гол шинжийг тогтоох,таних

-Хэсгийн үндсэн бодлогууд ,тэдгээрийг 3 төрлөөр ангилан бодох аргачлалыг тодорхой жишээнүүдээр үзүүлээрэй

-энгийн бутархайн нэмэх үйлдэл гүйцэтгээд шалгаарай

-Юмсыг тоо хэмжээ,хэлбэр дүрс ,мөн чанараар нь загварчлан схем диаграмм таблиц зураг дүрслэл  хийлгээрэй

-Үзүүлсэн заасан юмсыг хэмжээг баганаар,өгсөн юмсын хэмжээг дугуй хэсгээр дүрслүүлээрэй

-Өгсөн мэдээлэлтэй ажиллах бие даалган ажиллуулах замаар төрөл бүрийн ахуйн үйлтэй холбоотой тооцоо гүйцэтгүүлээрэй

-Зураглалд тохирох өгүүлбэртэй бодлого эсвэл зохиомж ,эсвэл  зураглалд байгаа зарим өгсөн тоог олохоор,олох тоог өгснөөр өөрчилсөн зураглалд тохирох бодлого зохиож бодуулаарай /зөрүүгээр болон зөрүү бүтэн хэсгээр тооцоолох бодлого/

Дидактик боловсруулалт хийхдээ:

·         Тухайн сэдвээр эсвэл ээлжит хичээлээр олгох мэдлэг,эзэмшүүлэх чадварын хэрэгцээг нарийвчлан тогтоох

·         Суралцахуйн үйлийг нарийн төлөвлөн тодорхой зорилгоо хангахад чиглэх

·         Мэдлэг олгох чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаагаа ямар зарчимд тулгуурлахаа тодорхойлох

·         Юуг хэрхэн яаж ажиллуулах арга хэрэгслээ зөв сонгож  сайтар бэлтгэх  

·         Сурагчдаа хэрхэн яаж ямар аргаар  үнэлэхээ маш зөв

Үнэлэхээ нарийн тодорхойлох

 



Comments

Хүн зөв сэтгэлтэй байваас бүтэхгүй зүйл үл баймой

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Заавар
. Tregnometr undsen adiltgal
. Интернет хичээл
. (гарчиггүй)
. Тригонометр
. Интернет хичээл
. Сараа
. 8-р анги 2
. 8-р анги
. 10-р анги
. Тэнхлэгийн тэгш хэм
. Хэсэг
. Дотоод өнцөг тодорхойлох
. Олон гишүүнт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14

Бичлэг: 13 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax